Огноо: 2017 оны 04 сарын 14-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Булган аймагт “Чацаргана” төслийн хүрээнд чацаргана жимсний /387500ш/ суулгац нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: БУ-ЧТ-02/2017
Булган аймагт “Чацаргана” төслийн хүрээнд чацаргана жимсний /387500ш/ суулгац нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50.000] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас дээш байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Тендерийн хамт багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн 1 хувьтай дүйцэхүйц төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар битүүмжилж ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Орон нутгийн өмчийн газар
Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 104 тоот өрөө мэргэжилтэн Д.Ариунжаргал
Утас: 70343259, 99540646 Факс: 70343259, Mэйл хаяг:onug3259@yahoo.com