Огноо: 2017 оны 04 сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор шинээр худаг гаргах /10 ширхэг/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/201700017/
Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор шинээр худаг гаргах /10 ширхэг/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [100.000] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж 25 сая төгрөг түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 20 сая түүнээс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2016 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт багц тус бүрт батлагдсан төсөвт өртгийн 1%-ийн дүнтэй дүйцэхүйц тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Тендер хүлээн авах хаяг: tender.gov.mn
Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхар 104 тоот
Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Ариунжаргал
Утас: 99540646, 70343259
Мэйл хаяг: onug3259@yahoo.com