ТЕНДЕРИЙН УРИЛГА /Хялганат тосгон цэвэрлэх байгууламж/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2017.05.08
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутагт баригдах ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/201700025

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутагт баригдах ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил 50сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлаггүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилгын хөгжлийн төвийн 1.3.2-2.2.3
Тендерийн хамт 2 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09 ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09 -ний өдрийн, 10 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн ЗДТГ 106 тоот өрөө, утас: 70343259, 96011627
Майл хаяг: onug3259@yahoo.com

Материал ирүүлэх цахим хаяг: www.tender.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0