ТЕНДЕРИЙН УРИЛГА /үерийн далан/

TЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2017.05.08
Тендер шалгаруулалтын нэр: Булган аймгийн Булган суманд үерийн хамгаалалтын даланг барих ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Дугаар: БУАОНӨГ/201700019

Булган аймийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Булган суманд үерийн хамгаалалтын даланг барих ажлыг гүйцэтгэх цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн дундаж 400 сая төгрөг түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 250 сая түүнээс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм

Тендерийн хамт 6 500 000 төгрөгийн дүнтэй дүйцэхүйц тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д.Ариунжаргал
Утас:99540646, 70343259
Тендер хүлээн авах хаяг: tender.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0