Бугатын сурагчид гэрт хичээллэхээр бэлтгэж байна

Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилга цуурч, ан цав гаран, хичээл сургалт явуулах ямар ч боломжгүй болсныг аймгийн Засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг 2017 оны 09 сарын 27-нд очиж танилцлаа. Тус сургуулийн барилга 1991 онд ашиглалтад орсон бөгөөд өдгөө 160 хүүхэд, 31 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ оны 08 сараас барилгын ан цав, цууралт эрс нэмэгдсэн бөгөөд цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгааг холбогдох хүмүүс хэллээ. Сумын хэмжээнд сургуулийн насны 312 хүүхэд байдаг ч сумынхаа сургуульд ердөө л 50 хувь нь суралцдаг байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодож, өөр сум, сургуульд явуулдаг. Хэрэв сургууль эрсдэлгүй орчинтой болбол хүүхдээ өгнө гэсэн хандлага болоод сумынхаа сургуулийг шинэчлэгдэхийг хүлээсэн иргэд маш их байгаа аж. Ойрын хугацаанд нүүлгэн шилжүүлэлт хийхээр завдаж буй тус сургуулийнханд аймгийн Засаг дарга болоод холбогдох хүмүүс нэн даруй арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 6
  • 0
  • 0