Аймгийн удирдлагуудын 1.5 тэрбумыг босгох төлөвлөгөө шүүмжлэл дагуулж байна

          Булган аймгийн удирдлагууд аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэглэхийн тулд 1.5 тэрбум төгрөг босгох төлөвлөгөө боловсруулсан нь сошиалд цацагдаж, шуугиан тарьж байна.

        Тодруулбал, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нарын зүгээс байгууллагын дарга 500.000, дэд дарга 300.000, хэлтэс тасгийн дарга 150.000, ажилтан албан хаагчид 3 өдрийн цалин, малчид малын тооноос хамаарч 10.000-1.000.000, бусад өрх бүр 10.000 төгрөгийг 80 жилийн ойг тэмдэглэхэд хандивлах үүргийг өгчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 5
  • 0