Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн аяны үр дүнд гэмт хэрэг 3,2 хувиар буурлаа

          Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн аян”-ныг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажилласны үр дүнд Булган аймгийн хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар 118 гэмт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хэргээр буюу 3.2 хувиар буурсан байна. Мөн хэргийн илрүүлэлт 72.7 хувьтай гарсан нь өмнөх оныхоос 9.8 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарлаа.
Гэмт хэргийн улмаас 11 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеэс 26.6 хувиар буурсан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 20 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 12,5 хувиар буурч, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 33,3 хувиар өссөн байна.
ИЭЧЭМЭГХ 46 бүртгэгдэж 3 хэргээр буюу 6,5 хувиар, Танхайрах гэмт хэрэг 3 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 100 хувиар өссөн.

         Аймгийн хэмжээнд танхайрах болон иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн үйлдэгдэж байгаа нөхцөл байдлыг судалж үзэхэд хэрэгт холбогдсон иргэд нь олон нийтийн газар биеэ зохисгүй авч явах, гэр орондоо хэсэг бүлгээрээ архидан согтуурах, улмаар хэрэлдэж зодолдох, стрессийн хүчин зүйлийг намжаах чадваргүй, хувь хүний өөрийн ухамсар ёс зүй дорой, эрх зүйн мэдлэг дутмаг байгаа нь уг гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болж байна. Мөн танхайрах гэмт хэрэг 100 хувь, ИЭЧЭМЭГХ –ийн 75 хувь нь сумдад бүртгэгдэж байна.

          Мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн гэмт хэргээс дүгнэхэд газар нь хөдөө хээр малчны хотонд, гэмт хэрэг үйлдэгсдийн 52 хувь нь малчид байгаа нь цагдаагийн алба хаагч хяналт тавих, камерийн болон эргүүлийн цэг байршилд байнга хамрагдах боломжгүй орчинд үйлдэгдэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 5 сарын байдлаар 63,6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.
ХАБАЖЭГХ 8 бүртгэгдэж 1 хэргээр буюу 14,2 хувиар өссөн хэдий боловч аяны хүрээнд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж ажилласны үр дүнд 2017 оны 4, 5-р сард ХАБАЖЭГХ гараагүй байна.

        Хулгайлах гэмт хэрэг 44 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 1 хэргээр буюу 3,4 хувиар буурч, Мал хулгайлах хэрэг 16 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.

         Алдуул мал болон гээгдэл эд зүйл ашиглах гэмт хэрэг энэ оны эхний 5 сарын байдлаар өсөх хандлагатай байгаа ба алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны үр дүнд дээрх гэмт хэрэг илэрч байгаа нь эерэг үзүүлэлт юм.

       2017 эхний 5 сарын байдлаар 5394 зөрчилд 286,8 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 97 хувиар, торгуулийн дүн 99 хувиар өссөн нь гэмт хэрэг буурах нэг үндсэн шалтгаан юм.
Мэдээлэл боловсруулсан: ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1