ЭМ-ийн сайд Хавдаргүй Булган хөтөлбөрт САЙН үнэлгээ өгч жишиг хөтөлбөр болсонг дурдаж амжилт хүсэв

            Хавдаргүй Булган хөтөлбөрийн 2017 оны ажлын тайланг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт тайлагнаж төслийн тайлангаа өргөн барилаа. ЭМ-ийн сайд Хавдаргүй Булган хөтөлбөрт САЙН үнэлгээ өгч жишиг хөтөлбөр болсонг дурдаж амжилт хүсэв.

          Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт вирус тоолох аппарат, түргэн тусламжийн автомашин, багийн эмч нарт мотоцикл, рентген аппарат, дурангийн аппарат, мобайл оношилгоо иж бүрдэл зэргийг өгөхөөр шийдвэрлэн БАТЛАМЖ-ыг УИХ-ийн гишүүн, Булган нэг үе клубийн тэргүүн Ж.Бат-Эрдэнэд гардууллаа.
Ингэснээр Хавдаргүй Булган хөтөлбөрөөр оношлогдсон В,С вирүстэй иргэдийн тоолох шинжилгээг Булган аймагтаа хийх бүрэн бололцоо нээгдэж байгаа нь нэн сайшаалтай хэрэг юм.
Бидний ажлыг сайд үнэлж Булган нэг үе клубын удирдах зөвлөлийн дарга Р.Ариунбилэгийг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан нь онцлох үйл явдал байлаа.
Бидний ажил үргэлжилсээр.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0