Хар тугалгагүй ирээдүй

       Зориг сангаас жил бүр байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулдаг залууст зориулан “Байгаль Орчны Манлайлагч” хөтөлбөрийг зохион байгуулдаг бөгөөд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн хөтөлбөрт “Тугалган Цэрэг” багийнхан IPEN олон улсын байгууллагын санхүүжилтээр “Хар Тугалгагүй Ирээдүй” төслийг хэрэгжүүлж байна.

    Бидний эрүүл мэнд болоод хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй, хар тугалга хэмээх хүнд металлыгбудгийн өнгийг тодруулах, хурдан хатаах, будсан талбайг чийгт тэсвэртэй байлгах зорилгоор ахуйн хэрэглээний будагт нэмдэг тулхартугалганьхүүхдийнтоглоом, гоёл чимэглэл, хөрс, агаар,шавар эдлэл, зарим төрлийн хуванцар сав зэрэгт агуулагддаг.

       Global Alliance байгууллага 2020 он гэхэд дэлхийн бүх улс орнуудад буй будагт агуулагдах хар тугалгын агууламжийг албан ёсоор тодруулан мэдэх, борлуулагдаж буй хар тугалга агуулсан будгийн стандартыг тогтоож, хэрэглээг хянах зорилт тавьсан бөгөөд 2016 оны байдлаар 46 оронд дэлхий даяар албан ёсны судалгаа хйигдсэн байна.

    Монгол улсын импортын будгийн дийдэнх хувийг эзэлдэг Хятад болон Орос улсад 2016 онд энэхүү судалгаа хийгдсэн байна. Бид уг төслийнхөө хүрээнд Монгол улсад хамгийн ихээр худалдаалагдаж буй Хятад, Орос, Солонгос, Герман улсуудын тосон суурьтай 25 брендийн 56 нэр төрлийн будгуудаас дээж авч, АНУ-ын Лос Анжелес хотод байрлах Форенсик аналитикийнлабораторит шинжлүүлэхэд нийт будгийн 70% нь 90ppm-ээс өндөр, 20% нь 10’000ppm-ээс өндөр үзүүлэлттэй гарсан бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 40 гаруй жилийн өмнө будагт агуулагдах хар тугалгын стандарт, хууль дүрмийг тогтоож өгсөн байдаг ч Монгол улсад одоогоор албан ёсны хууль дүрэм, стандарт байхгүй байна.

    Хар тугалга нь хүний эрүүл мэндэд цус багадалт, даралт ихсэлт, бөөрний үйл ажиллагаа алдагдах, зулбах, төв мэдрэлийн тогтолцоозэрэгт сөрөг нөлөөллийг үзүүлдэг бөгөөд цаашлаад хүүхдийн сурлага муудах, түрэмгий зан араншинтай болох, анхаарал сарнимтгай болох зэрэг зан төрхийн өөрчлөлтөнд өртөх, мөн тухайн хүүхэд гэмт хэрэгт холбогдох, сургуулиас  завсардах зэрэг эрсдэлд учрах аюултай юм. Тиймээс байгаль орчин, эрүүл мэнд, хүүхэд багачууд цаашлаад эрүүл ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө будаг сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй.

                                                                                  Фэйсбүүк хуудас: Тугалган цэрэг

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0