Орхон аймагт Хачигт халдвараар хүний амь нас эрсдэлээ

                                                 Хачигт халдварын улирал 8-р сар хүртэл үргэлжилдэг

Орхон аймаг бүс нутгийн хувьд маш өвөрмөц нутагт байрладаг. Ялангуяа Булган аймгийн Бугат сумын төвөөс 13,14 км –н зүүн хойд зүгрүү, алс Дорнодын гинотип-2 хачгийн голомт байрладаг байна. 4 жилийн өмнө энэ голомтыг устгахаар хор цацаж устгаж байсан ч, байгалийн жамаар голомт дахин сэргэсэн байна.

   2017 он гарсаар Орхон аймгийн БОЭТ-д хачигт халдвараар 22 хүн өвчлөн хэвтэн эмчлүүлснээс, 2 хүний биеийн байдал тун муу байгаа талаар мэдээллийг аймгийн эрүүл мэндийн газраас өгч, сэрэмжлүүлж байсан. Өнгөрөгч 6-дугаар сарын 6 ны өдөр 1 өвчтөн нас барсан байна. Хамгийн харамсалтай нь вакцинтай, урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүн нас барж байгаа явдал юм.
  Голомттой газраар зорчиж байдаг иргэд улсаас үнэгүй хийдэг болон төлбөртэй вакцинжуулалтад хамрагдсан бол амь нас эрдсэн аюул гарахгүй байсан гэдгийг холбогдох мэргэжилтнүүд ярьж байна.
      Орхон аймгийн хувьд Хачигт энцефалитын вакциныг БОЭТ-ийн Дархлаажуулалтын кабинетаар өнгөрөгч 4 сард үнэ төлбөргүйгээр иргэдийг хамрагдахыг уриалж байсан ч, вакцин хийлгэж байгаа иргэд цөөхөн байсан юм. Харин хүний амь нас эрстсэнтэй холбогдуулан, Булган аймгийн нутаг дэвсгэрийн ой хээрийн бүсэд, хорио цээр тогтоох талаар орон нутгийн удирдлагуудтай мэргэжлийн байгууллага зөвшилцөж тохирчээ.Энэ төрлийн өвчнөөр хэвтэн эмчлүүлэгч нарт хоргүйжүүлэх,вирусийн эсрэг, стандарт эмчилгээнүүдийг хийдэг байна.
    Урьдчилан сэргийлэхийн тулд Хачгийн голомт бүхий ой хээр зорчихдоо эрүүл мэндийн газраас заасан шаардлагыг биелүүлж аюулгүй байдалдаа хяналт тавих, мөн сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 4
  • 0
  • 0