Эрдэнэт-Ингэтийн замын гүүрийг засварлалаа

Булган аймгийн Улсын тэргүүний Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газар төсвийн байгууллагын дунд Эрдэнэт-Ингэт буюу Орхон аймгаас Сэлэнгэ сумын төв хүртэлх замын гүүрүүдийг засварлах уралдаан зарласан байна.
Энэ бүтээлч ажлын үр дүнд 5 гүүр, 3 усны сувагийг засварлаж, заримыг нь шинээр барьжээ.
-Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн бүх байгууллагын дунд зам, гүүр засварлах уралдаан зарласан. Сумын ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдээр гүүр засварлах модыг бэлтгүүлж өгсөн юм. Байгууллагын ажилчид гүүр засварлах ажил хийхээр төлөвлөсөн. Зарим байгууллага хариуцсан хэсгийнхээ гүүрийг шинээр барьчихсан. Энэ уралдааны дүнг нийтийн санал асуулгаар шалгаруулахаар шийдвэрлэсэн гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ууганбаяр ярьлаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0