Булган аймгийн баг түрүүллээ

Төвийн бүсийн аварга шалгаруулах Хөдөөгийн хүчтэн 2017 үндэсний бөхийн барилдаан манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв аймгийн орон нутагтаа ажиллаж бэлтгэл сургуулилтаа хийдэг бөхчүүд баг болон оролцдогоороо Хөдөөгийн хүчтэн барилдаан онцлогтой юм.
Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, “Булган мээж” ХХК, “ЭБЦТСТӨХК, аймгийн Үндэсний бөхийн холбооноос ивээн тэтгэж зохион байгуулсан байна.
Хөдөөгийн хүчтэн 2017 үндэсний бөхийн барилдаанд Төв аймаг оролцоогүй бөгөөд 4 аймгийн 20 бөх тойргийн журмаар барилдаж Булган аймгийн баг тэргүүн байр, Өвөрхангай аймгийн баг дэд байруудад орж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Хувийн дүнгээр 18 даваа авч Булган аймгийн Сайхан сумын харьяат сумын заан Л.Буянхишиг түрүүлсэн бол 17 даваагаар Булган аймгийн Булган сумын харьяат аймгийн начин Н.Намнансүрэн хоёрдугаар байрт орж Өвөрхангай аймгийн аймгийн арслан Н.Даваадорж гуравдугаар байруудад шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0