“Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн нээлт боллоо

2016-2020 онд Булган аймгийн засаглал, эдийн засаг, нийгмийн  хөгжлийн чиг зүгийг тодорхойлох Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийнхээ гарааг ард иргэд, гардан хэрэгжүүлэх баг хамт олонтойгоо хамтдаа нээлээ.

Булган – жимс, жимсгэнэ, Оюунлаг Булган, Эрүүл мэндийн хөтөч, Уртын дуу-Морин хуур, Монгол нум сум, Эрүүл ирээдүй, Зөв бүртгэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрүүдээ зөв зохион байгуулалттай, хариуцлагатай удирдлагын тогтолцоогоор үр дүнтэй хэрэгжүүлснээр, хөгжлийн тулгуур хүн, өрх гэр бүлийг хөгжүүлэх, аймаг, сумын хөгжил, айл өрхийн амьдралын түвшинг дээшлүүлж,  ажиллаж, амьдрах  нөхцлийг сайжруулна гэж үзэж байна.

Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн нээлтэнд 16 сум, 1 тосгоноос хүрэлцэн ирсэн салбар, салбарын төлөөлөл 1000 гаруй иргэд, төрийн албан хаагчид оролцлоо. Тус хөтөлбөрүүдийн үр дүн шинээр бий болгосон ажлын байр, нийгмийн салбарын бүтээн байгуулалт, Булган нутгийн иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжаар хэмжигдэнэ гэдгийг аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0