УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. СЕХ-ноос танилцуулсан урьдчилсан дүнгээс үзэхэд Булган аймагт МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Булган аймгийн хоёр мандатын төлөө 14 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд түүнээс МАН-аас нэр дэвшигч Ц.Анандбазар 15.624 саналаар, Ж.Бат-Эрдэнэ 14.305 саналаар тэргүүллээ.
2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонгогдон булганчуудыг төлөөлж ажилласан. Тэрбээр 2016 оны сонгуулиар 76 гишүүнээс хамгийн олон буюу 16329 сонгогчийн санал авч байсан билээ.
Харин Ц.Анандбазарын хувьд анх удаа нэр дэвшин УИХ-д сонгогдож буй юм. Түүнийг “Сод Монгол групп”-ийн захирал гэдгээр нь иргэд сайн мэднэ.