300 айл өрхөд тусламж үзүүллээ

           Баян-Агт, Сайхан, Могод сумын 300 өрхөд тусламж үзүүллээ.
Булган аймгийн “Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар”-аас хүсэлт тавьсаны дагуу Чех улсад төвтэй “Пипл Ин Нийд”ОУТББ нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Булган аймгийн Баян-Агт, Сайхан, Могод сумын зудад нэрвэгдэж, мал нь ихээр хорогдсон 300-н малчин өрхөд тусламж үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
Тусламжийн багад 1 өрхийн 15-20 хоногийн хэрэгцээг хангахуйц бараа бүтээгдэхүүн багтаж байна.
Үүнд:
1. Хоол хүнсний багц: гурил -10кг, будаа-5кг, элсэн чихэр-1кг, наранцэцгийн тос-1 л, хүүхдийн будаа -5кг,
2. Эрүүл ахуйн багцад: шүдний оо-200гр, шүдний сойз-4ш, гарын саван-2ш, угаалгын саван-3ш, угаалгын нунтаг-500гр,
3. Хүүхдийн багцад: буддаг ном, зургийн дэвтэр, харандаан будаг, комок ном зэрэг багтаж байгаа юм.

Эх сурвалж: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0