"Хөл хориог 6 дугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа"

        УОК-ын 22 дугаар өргөтгөсөн хуралдаан болж байна.

Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах саналыг хэлэлцүүлэх саналтай байгаагаа УОК-ын дарга Ө.Энхтүвшин онцлов.

Тэрбээр “Манай улс дотоодод Covid-19 халдвар тархах эрсдэлийн үнэлгээг 8 удаа хийсэн бөгөөд бүх үнэлгээгээр эрсдэл маш өндөр гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэнэ” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож буй УОК-ын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: montsame.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0