27 шинэ авто машиныг бүх сумдын Эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт олголоо

     2017-2020 онд хэрэгжүүлэн ажиллаж байгаа “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт 7 сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн авто машиныг шинэчлэнэ гэсэн заалт бий. Тэгвэл энэ заалт даруй 400 хувиар биелж, 2016-2019 онд 27 шинэ авто машиныг бүх сумдын Эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт олголоо. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тэргүүн ээлжинд зогсож байдаг түргэн тусламжийн эмч, жолооч нарын маань алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Эх сурвалж: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0